ГОК-ынхоныг хэмх молигодсоныхоо хүчинд УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд сууж чадсан Дамба-Очирт эцэг эхээс анх өгсөн нэр нь уг нь Дамба-Очир юм гэсэн. Харин тэрээр УИХ-д орж ирсэнээсээ хойш Зам-Очир хэмээх шинэ нэртэй болоод байгаа аж. Сонгогчид нь бас Дамба-Очирын аав ээж төрөл садан нь яагаад ийм сонин нэртэй болчихов гэж гайхаж магад. Төв аймгийн Лүн хүртэлх 100 гаруй км зам тавих тендэрээсээ болж ийм нэр авсан түүнийг баруун аймгууд руу явсан бүх л хүмүүс ийн нэрийдэж, ёстой л нөгөө гэдсийг нь дүүртэл хараана гэдэг болдог. Харин дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртөөд байгаа энэ үед Зам-Очир Эрдэнэт хотод байдаг “Очир” төвийнхөө ажилчидын цалинг өгч чадахгүйд хүрч 300-гаад ажилтанаа халахад хүрээд байгаа аж. Жилийн өмнө ашиглалтанд орох байсан Лүнгийн зам хэзээ ашиглаглтанд орох нь тодорхойгүй болж Зам-Очир замынхаа 300 ажилтанаа халаад өөрөө замаа барьж дуусгах гэсэн бололтой. Бас болоогүй ээ Зам-Очир улсаас аль хэдийнэ замын тендэрийнхээ мөнгийг аваад идчихсэн гэж байгаа. Хэрүүлч заргачаараа урдуураа улаан хөлтийг гаргадаггүй Өвөрхангайчуудын дуу хоолой болсон З.Энхболд гишүүн л гэхэд “Өмнөх парламентад байхдаа сонгогчид руугаа Зам-Очирын там болсон замаар явсаар байгаад машинаа дуусгасан. Одоо юуны тулд нэг ангид байгаа билээ. Зам-Очирт өөрт нь хүрзийг нь бариулаад хөөгөөд гаргана даа” гэчихсэн сууна гэсэн. Удалгүй Лүнгийн зам дээр ганц хүн хүрз бариад зам дээр зогсож байвал бүү гайхаарай. УИХ-ын гишүүн Зам-Очир замаа засаж байгаа нь тэр байх нь.

