ӨС БИШ ӨС /эротик өгүүллэг/

1-р хэсэг

Их л хурдан болж өнгөрсөн энэ явдалаас хойш Билэгсайханы амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөж, охидын тухай гэгээлэг бодлоос нь юу ч үлдсэнгүй. Жаргалмаа түүнтэй уулзах гэж, тэр бүү хэл утсаар ярих гэсэн оролдлого бүр нь талаар өнгөрч тэр нэгэн зуны амралтаас үлдсэн харамсалтай дурсамжаа тээсээр гадаадруу сургуульд явах болжээ. Энэ тухай нь Билэгсайхан дуулсан гэлээ ч гаргаж өгөх гэж хичээсэнгүй. Ангийнх нь хөвгүүдийн ярьж байсанчлан охид хэзээ ч үнэнч байдаггүй тухай хэзээ хэзээний юм шиг харамсалтай түүхүүд өөр дээр нь ч гэсэн батлагдсанд нь ихэд цожирдсон жаал хөвгүүний зүрх сэтгэл дахиж хэзээ ч хайрын тухай бодлоор жигүүрлэхгүй гэсэн хатуу тангараг болж хувирчээ. Уг нь бол Жаргалмаа түүнийг хуурч, өөр хөвгүүнтэй сээтэгнээгүй билээ. Хүүхдийн зусланд байнга шахам зохиогддог хөгжилтэй тэмцээнүүдийн нэг болох монита хэмээх тоглоом тоглож, өөрийг нь сонгосон хөвгүүнийг тэр ч бас сугалаагаар сугалан алтан монита болсон тул хөтлөлцөн явж мөөг түүж ирэх хөгжилтэй даалгавар биелүүлж байсан юм санж. Харин зусланд улирч амарсны хувьд бол Англи улсад сургуульд сурах болсонтой нь хамаатай байжээ. Найрамдал зусланд олон улсын хүүхэд багачууд ирж амардаг тул хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор Англи хүүхдүүд ирнэ гэж хүүхдийн байгууллагад ажилладаг эгчийнхээ зөвлөсний дагуу улиран амарчээ. Хатуу чанга бодолтой, зөрүүд өөртөө итгэлтэй хайртай хөвгүүн нь түүнийг ийм амархан маш инээдтэй асуудал дээрээс болж хаяж байгаад гомдол төрсөн охин хэсэг хугацаанд өөрийгөө ойлгуулах гэж хичээсэн ч амжилттай болж чадаагүйд харамсал тээсээр харь орны зүг хүлгийн жолоо заллаа. Жаргалмааг явсны дараа Билэгсайханд бүр хэцүү боллоо. Итгэж хайрлаж байсан охин нь түүнийг хуурч байсан гэдэгт эргэлт буцалгүй итгэсэн гэлээ ч ганцхан удаа боловч уулзаж, хэлэх үгийг нь сонсож чадаагүй зөрүүдлэсээр явуулсандаа өөртөө хэсэг гутарчээ. Гэвч харамсал гуниг нь тийм ч удаан түүнийг зовоосонгүй. Ганцаардаж гашуудаж суухаар үеийн хөвгүүдтэй гадуур зугаалж, заавал хайр дурлал гэж толгой эргүүлсэн зүйлд орооцолдохгүйгээр охидтой учирч болох тухай тэдний чамин яриаг чагнаж явах сайхан л байлаа. Нэг л мэдэхэд сурагч байх хугацаа нь дуусах мөч хором хормоор ойртож, амьдралын алтан босгыг алхах цаг иржээ. Дээгүүр алба хашдаг дарга аавтайн хэрэг юу билээ. Тэгээд ч сурлага сайтай түүнд дотоодын их сургуульд сурах хувиар ирсэн ч аав нь тэр дор нь л хаа нэгтээрүү утас цохиж, Герман улсад автын инженерийн мэргэжил эзэмшүүлэхээр болгожээ. Нутгаасаа явах хүсэл анхнаасаа л түүнд байгаагүй учир эх орондоо мэргэжил олж авах тийм ч муу хэрэг биш тухай аавтайгаа нэлээд маргалдсаны эцст аав нь дийлж, тэр Герман улсыг зорилоо. Өөрөөс нь насаар ахмад байрных нь ах нар дэлхийн хамгийн сайхан хүүхнүүд Германд байдаг тухай ам халж, түүнийг ертөнцийн сайхан хүүхнүүдтэй зугаацах азтай эр юм хэмээн хөөргөдөж байлаа. Галт тэрэгний буудал хүртэл аав нь ч тэр, Билэгсайхан ч тэр ам үл нээнэ. Харин ээж нь хүний газар биеэ яаж авч явах талаар сургамж хайрлан хоол цайгаа сайн ууж идэж бай, хичээл номоо давтаж томоотой явдаг юм шүү гэх мэтчилэн захиас захина. Ээждээ үнсүүлж, ааваараа тэврүүлээд алтан Московагийн зүг галт тэргээр хурдалж явахдаа гэрээсээ хол бүтэн дөрвөн жил сурах болсондоо сая л итгэж, нэгэн бодлын сайхан ч юм шиг санагджээ. Намар цаг хичээл сургууль эхлэх болсон болоод ч тэр үү галт тэргээр зорчигсод нэлээд олон. Ихэнх нь л эрдмийн мөр х

Сэтгэгдэлүүд:

1. nergui (зочин) | 2009-03-03 21:15:42
unen t1 oguuleg bna daa ene ymar t1 bichdeg bnaa
2. nergui (зочин) | 2009-03-21 20:01:47
ene yamar lag erotik yum be he he
3. betty 24 (зочин) | 2009-04-30 16:45:31
Нэргүй гэнэ үү, тэнэгээ, наадах чинь 1-р хэсэг гэж байгаа биз дээ? Нэр олж авчихаад ирж солиор!
4. betty /Underwear/ (зочин) | 2010-01-20 09:29:01
Betty24 гэнэ үү? Чи ёстой хуцлаа л байна.Монголын газарт хүүрээ чирч явж байж олон юм яриад байж гэнэ.Иргэний бүртгэл юмуу эсвэл хүүрийн гэрээсээ гандан орж ламаас нэр гуй.Нэрээ солиулж ирээд хуц.Чамд нэр өгий Underwear битгий хуц
5. Hulan (зочин) | 2010-05-25 08:31:32
Duustal ni yaj unshih be?tal l yum bgaadbna shtee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.