“АПУ” монголын хуулийг гууль болгохоо хэзээ зогсоох вэ?


Архины компаниуд хуулийг уландаа гишгэж төр болоод тvмэн олныг доромжилсоор байна. Энэхvv хууль бус vйлдэл хийж хуулийг гууль болгогчдын тэргүүн эгнээнд зууны манлай үйлдвэр гэгддэг АПУ компани байдаг. Тэд рекламаа хvңд хvргэх аргаа улам нарийсгаж, дууны vг, клипэнд оруулах, баярын мэндчилгээ болгох ээрэг далд хэлбэрvvдийг ашиглаж гаршсан.
Баяр бvхний ширээн дээр Баясан хөөрөх Ерөөлтэй гээд л олонд хvндлэгдсэн дуучнаар дуулуулсан энэ vгийг аль ч талаас нь уншихад, сонсоход, бодоход амар мэнд суухын ерөөлийн дуу яав ч биш нь хэнд ч илэрхий. Cap шинээр чамин гоё монгол хувцас өмсөж, хадаг хоёр гардан барьсан сайхан бvсгvйчvvдээр "Айл хотлоороо амар суухын ЕРӨӨЛ өргөе" гэж хэлvvлж, ил цагаан зарлаагvй ийм далд рекламууд баяр ёслолын vеэр байнга цацагдцаг хэвшил тогтов. Боргио хэмээх гашуун пивоо байнга шахуу рекламддаг тэд Монголчуудын гурван хvний нэг нь Боргио уудаг гэсэн судалгаа гарлаа ч гэх шиг. 80 жилийн туршлага чанар болсон Боргиогоо л уугаарай ч гэх шиг. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д "Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны vйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар coгтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернат, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах" зэрэг байдлаар сурталчлахыг хоригложээ. Хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг 50-200 мянган төгрөгөөр л торгодог аж. Тэдний хувьд иймхэн хэмжээний торгууль жинхэнэ инээдэм болдог. Тэд урдчилаад бvр торгуулиа тушааж байгаад реклам сурталчилгаагаа ил тод цацах шиг болдог гэнэ. Энэ тухай олон нийт ТББ-уудаас бишгvй л их гомдол гаргадаг боловч энэхvv хуулийг чангатгах, торгууль шийтгэлийг нэмэгдvvлэх, хуулийн биелэлтэнд хяналт тавих зэрэгт өдийг хvртэл холбогдох байгууллага эрх мэдэлтэн, хэн ч анхаарал хандуулан ажиллахгvй байгаа нь харамсалтай. АПУ толгойтой архины компаниуд ард тvмнээ доромжилж архи пиво рекламдаж Монголын хуулийг уландаа гишгэлэхээ хэзээ зогсоох вэ!

 

Сэтгэгдэлүүд:

1. bazaraa (зочин) | 2009-05-01 00:04:25
ugaasaa alt shig huuliig guuli hereglej baigaa bol yay gehev terteee tergui Mgl-iin huuliud niigmiihee hariltsaag zohitsuulj chadahgui l baigaa biz de Hervee sain heregjij baigaa gants huuli nerleedeh gevel bna uu.
2. fabio (зочин) | 2009-05-11 12:01:34
blogiin chini devsger (fonn) denduu yumaa.. bichleg umshij bolj bn....harin setgegdel...
APU-n tuhaid Bathuu-d hel...
3. error | 2009-08-24 02:18:43
Тэнэг амьтан юм даа чи. АПУ байхгүй бол гадны архи, пиво, ундаа монголд яаж ноёлохыг төсөөлөхгүй байна уу? хичнээн тэрум төгрөг гадагшаа урсаж, хичнээн хүн ямар нь мэдэгдэхгүй юманд хордохыг ойлгохгүй байна уу? АПУ Архичин Монголчуудын мөнгийг эх орондоо эргэлдүүлдэг байхгүй юу. Албатай юм шиг архийг нь авч уучаад араас нь янз бүрийн юм бичээд л байдаг. Чи АПУ-гийн юм хэрэглэдэг л байгаа. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалднаа гэж. Өөхийг амруу нь чихээгүй шүүдээ. зүгээр л хаанаас ч юм ямар ч хамаагүй өөх идэх л байсан хүнд арай чанартай өөх өгч байгаа юм.
4. nuutshan777 | 2009-12-07 12:32:57
error-g demjjina zuv ym bichsn bn
5. nuutshan777 | 2009-12-07 12:44:08
chi neeren teneg amitan bn da.
6. bataa (зочин) | 2010-02-06 18:48:30
oird ugasa apu-giin reklam haa saigvi l garch bgashd. tehdee oird ter erool geed bgaa arhinaas ni shil garsan gee biz dee? odo ch ner hvndee aldaj bn da.
7. anna (зочин) | 2010-05-17 17:57:02
Ijil torliin busad uildveruud yanz yanziin helbereer reklamdaj l baigaa shuu dee. Buruutgaval bugdiig n buruutga. TV-geer reklamdaad baigaa chini zovshoorson uchraas. Todorhoi tsagt reklamdahiig zovshoorson gej sonsson yum bna.
8. OLIVEKelley25 (зочин) | 2010-05-19 22:16:57
That requires a long period of time to find some information about this good topic but the writing services will assist us to choose a correct essay for sale or to buy an essay.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.