
Ганцхан шөнийн дотор хамаг байдгаа алдсан болоод ч тэр үү 2.5 сая ам долларын татварын өрөөс чөлөөлөгдсөн Г.Алтангийн лай ланчиг мөддөө дуусахгүй нь бололтой. Тухайн үедээ би хохиролыг бүрэн төлж барагдуулна гэж орон даяар мэдэгдэж байсан тэрээр харин хэлсэн амандаа хүрсэнгүй.
“Алтжин” группийн охин компаниуд болох 64 компани нь гэхэд л худалдаа, барилга, зам тээвэр, Шатахуун түгээх станц, архи пивоны үйлдвэрлэл, газар тариалан гээд ашигтай ашиггүй төрөл төрлийн бизнес эрхэлдэг. Хохирогчдын хохирол болох хоёр тэрбум хүрэхгүй мөнгийг 64 охин компанийнхаа ашиг үр дүнгээр өгвөл өгчихмөөр л байлтай. Харин Г.Алтан хатагтай хохирогчдын хохиролыг төлөхийг хүсэх нь битгий хэл өөрийнхөө гоо сайхандаа анхаараад тунчиг завгүй байгаа гэнэ. 60 дөхсөн настай хатагтай Г.Алтан байсгээд л Солонгос руу гоо сайхны хагалгаанд орохоор нисдэгийг ойр тойрныхононоос нь өөр хүмүүс тэр болгон мэддэггүй. Хохирогчдод өгөх ёстой мөнгөөрөө өөртөө хөх, бөгс нааж, нүүрэндээ олон төрлийн хагалгаа хийлгэсний хүчинд төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн хатагтай Г.Алтанг ажлынх нь үүдэнд гарч ирэхийг нь хүлээн зогсох хохирогчид нь битгий хэл төрүүлсэн ээж нь ч танихааргүй болтол өөрчлөгджээ. Бид ч төрөл арилжсан Г.Алтангийн зурагийг дарсан боловч хамгаалагчид аппаратаа хураалгаж зургаа устгаж байж аппаратаа буцааж авсан. Загвар өмсөгч шиг биетэй, 18-тай охин шиг царайтай болсон нь 60 настай хүнд амжилт л даа. Гэхдээ хохирогчидынхоо мөнгийг барагдуулчихаад дараа нь өөрийгөө гоёсон бол хатагтай Алтанг гоочлох хүн гарахгүй л байсан болов уу.


Сэтгэгдэлүүд:
Арай дээр байсан бол МАХН Ганди-ийн хажууд суулгаж байх ч байсан биз
60 khyrch baigaa gej khudlaa bichjee, Bie e saikhan avch yvaad n bayr khyrgie !
kHYN ALDAA L BIZ,ALDAAGAA KHARIN DABTAJ L BOLOKHGYI.
er emgui l tamiin togoonii gedeg zan chanaraa haruulj bh yum aa
- НҮҮРЭНДЭЭ Л ЖААХАН ХИЙЛГЭСЭН. ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВЬЖ ЧАДАЖ БАЙНА .
Ugaartvaa? Bid dandaa l huniig muu heleh yum. Bugd l neg ootoi aldaatai, humuus shuu dee. Tom emegtei. Hunii huviin amidral bidend er padgui.Nuur amaa zasuulag bidend er ni yamr hamaa bainaa. Bid ch bas bololtsoo ni baival zasuulah l baisaan. Yagaad bolohgui gej...Chadaltai emegtei.Bugdeeree tuund ataarhahgui baitsgya. Tuund Altand amjilt husie. Ene horvoogiin hamgiin sain saihniig az jargaliig husie. Chi shuu.....
www.tsunh.bblog.mn
Сэтгэгдэл үлдээх: