
Гүндалай Хөвсгөлийнхөний тархийг угааж чаддагтай адилхан Ч.Улаанд Сүхбаатарчуудыг аргалчихдаг увидас байдаг бололтой. Алт эрдэнэс, уул уурхай болгонд Ч.Улааны нэр холбогдож гадныхантай, тэр дундаа Хятадуудтай нийлж эх орныхоо эрдэс баялагийг урд хөрш рүү ачуулдаг байсан бол тэрээр энэ удаа өөрийнхөө эзэмшилийн “Улаан” нэртэй ураны ордоо хойд хөршийн ах нарт өгсөн гэнэ. “Полиметалл”-ийн мэдэлд очсон “Улаан” нэртэй Ураны ордын тусгай зөвшөөрлөө эрхэм гишүүн Ч.Улаан 150 мянган ам.доллараар зарсан гэнэ лээ.
Ураны ордоо хүртэл Улаан гэж нэрлээд байхдаа яахав дээ. УИХ-ын гишүүн гэдэг их юмны халхавч болох юмаа. Удахгүй Улаан гэдэг нэртэй уул ус гараад ирвэл нэг их гайхаад хэрэггүй болох нь ээ.


Сэтгэгдэлүүд:
need to resume company, but such people like composer don't do that. Thanks for the article. Very useful article about this good topic.
Сэтгэгдэл үлдээх: