
Мансууруулах бодис хэрэглэсэн хэмээн найман жилийг торны цаана өнгөрөх шийтгэл хүлээсэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн өдгөө “Тоосго”-ын хорих ангид хоригдоод хоёр жил гаруй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ.
Харин өнгөрсөн хугацаанд өргөст торны цаана хоригдсон ч уран бүтээлээ туурвисаар байгаа тэрээр “Тоосго” нэртэй зургаан хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулсан нь хорих ангиуд дундаа багагүй нэр хүнд олоод урилга заллаганд дарагдан, Шинэ жил, Мартын 8-наар Эмэгтэйчүүдийн буюу Луусангийн хорих ангид, Цэргийн баяраар Авдрантын чанга дэглэмтэй хорих ангиудад хоригдож байгаа хүмүүст ая дуугаа хүргээд байгаа гэнэ. Ирэх зургадугаар сарын нэгэнд хүүхдийн хориход гээд цаашдаа хоригдох хугацаандаа Монголын бүх хорих ангиудад тоглолтоо сонирхуулахыг гол зорилгоо болгоод байгаа “Тоосго” хамтлагынхан тун удахгүй анхны цомгоо гаргах гэж байгааг энэ дашрамд сонирхуулъя.
Вэбийн нүүр » “Харанга”-ын Лхагваа монголын бүх хорих ангиудаар тоглолтоо сонирхуулна
2009-05-10 22:59:34


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: