5 сарын 24-нд



5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс баярлана. Улаанбаатарчууд хэн ч дуудаагүй байхад Сүхбаатарын талбайдаа цуглан нэг нэгэндээ баяр хүргэж, төв гудамжаар залуус машины цонхоор цээж цухайлган төрийн далбаагаа өндөр мандуулан давхилдаж үүр цайтал баярлах болно. Монгол даяар хүмүүс өөрөө л ерөнхийлөгч болчихсон аятай баяр бахдал болон эрх чөлөөтэй хөөрцгөөнө. Маргааш өглөөний нарнаар хүмүүс цээж дүүрэн ялсан баяртайгаар сэрэх болно.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс чимээгүй айн гэр гэртээ бүгнэ. Улаанбаатарт залуус тэвчээр алдан хараал тавьж ингэж луйварчидад дарлуулж амьдарснаас тэмцэж босоод үзье гэж шүд зуун зоригоо чангалах болно. Хөгшид “боль та нар дахиад буудуулна” гэж хорино. Монгол даяар сонгуулийг мартахыг хичээж “ за наадам л хурдан болоосой” гэж санаа алдан бодлогоширцгооно. Хүмүүс шөнө болоход нэг л гунигтай, далдхан айдастай чимээгүйхэн ор орондоо шургацгаах болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулж, телевизээр хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн кино гардаг болно. Телевизээр үргэлж үзэж байх ёстой зарим нэг том хүний төрсөн өдөр гэдгийг ч мартана.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүүхдийн баяраар монгол даяар телевизийн бүх сувгаар ерөнхийлөгч төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж байгааг өдөржин харан өнгөрөөх болно. Магадгүй дахиад Чингисийн ба Н.Энхбаярын төрсөн өдөр болгон тэмдэглэж Сүхбаатарын талбайд Чингис ба түүний өмнө дуулж бүжиглэж баяр хүргэж өнгөрөх болно.

Гай болоод бас нэг уулан дээр гарчихвал тэр тухай нь бүгдээрээ арваад хоног дуу шүлэг зохиож, орой болгон телевизээр давтан үзэж, баярын нулимас унагах хэрэгтэй болно. Мэдээж урлаг улстөр спортын одод хамт ууланд гарах гэж уйлаан болно. Чадаагүй нь хажуугийн эм ууланд гарна. Тэрийг бас телевизээр харж баярлах ёстой болно. Зөндөө баярлах ажил гарна. Олимпод төрийн далбаа биш Н.Энхбаярын далбааг авч явахгүй бол медаль авахгүй болно. Медал авчихвал Н.Энхбаярт баярлах ёстой болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол боловсрол үнэ цэнэтэй болно.Монгол сэхээтэн үнэ цэнэтэй болно. Үнэ цэнэтэй мэдлэг боловсролтой хүн үнэ цэнэтэй ажилтай болно. Үнэтэй цалинтай болно. Үнэ цэнэтэй амьдралтай болно. Орцны нэг их дээд сургуулиуд цэгцэрч, дээд боловсрол жинхэнэ мэдлэг, ажил амьдралын баталгаа болно. Барууны том их сургуулиудын монгол салбар нээгдэж эх орондоо дэлхийн хаана ч үнэ цэнэтэй мэргэжил, боловсрол олох болно.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал их дээд сургууль үнэгүй болно. Боловсрол мэдлэг үнэгүй болно. Багш үнэгүй болно. Оюутан үнэгүй болно. Сэхээтэн үнэгүй болно. Монгол хүн үнэгүй болно. Үнэтэй хүн болоё, үнэ цэнэтэй мэдлэгтэй болоё гэсэн бүхэн гадаад явж их үнэ төлж хүний газар сурч амьдрах болно. Чадалтай ухаантай нь сурсан газраа үлдэж ажиллах болно. Монголоос тархи гадагшлах үзэгдэл жинхэнэ бодат болно. Үнэ цэнэгүй нь монголд үнэгүй сургуульдаа үлдэнэ. Үнэгүй хүн болно. Үнэ цэнэгүй амьдралаар амьдарна.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал эрүүл мэнд үнэтэй болно. Монгол хүний амь үнэтэй болно. Хүн бүр даатгалтай болно. Даатгалаараа хүссэн эмнэлэг эмчдээ эмчлүүлдэг болно. Монгол эмнэлгүүд хэдхэн жилийн дотор хөрш орнуудын эмнэлгүүдээс сайн болно. Жилдээ гадагш 40,000 өвчтөн явах биш харин ч буриад, өвөр монгол, тувагаас монголд ирж эмчлүүлэгсэдийн тоо тасралтгүй өсөх болно. 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал эмчилгээ үнэгүй болно. Эмч үнэгүй болно. Эмнэлэг үнэгүй болно. Эрүүл мэнд үнэгүй болно. Монгол хүний амь үнэгүй болно. Эмч нарын орыг шарын шашны нэр барьсан луйварчид бариач, илээч, нулмиач, цавчаач нар эзлэх болно. Үнэ цэнэтэй амь насаа эмчлүүлье гэсэн монгол хүн Эрээн, Хөх Хот, Бээжинд багтахаа байна. Удаан өвдөж шаналагсадын ар гэрийнхэн нь тэндээ гэр байшин ч авч эхэлнэ, хятад хэл ч сурч таарна. 80 жилийн түүхтэй шинжлэх ухааны монгол эмнэлэг үнэгүйдэн нас барж, хятад эмнэлгүүд баяжин цэцэглэх цаг ирнэ.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол хүн бүр таван Толгойн эзэн болно. Хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно. Ганц нэгхэн дарга хагартлаа баяждаг биш бүгдээрээ хүн шиг амьдардаг болно. Эзэн нь болсон монгол хувьцаа эзэмшигчид уурхай, үйлдвэрээ хэрхэн хамгийн сайн ажиллуулахыг шийддэг болно. Хөрөнгөтэй болсон монгол хүн хөрөнгөө яахаа өөрөө мэддэг болно. Яг л хувьдаа малтай, хувьдаа байртай, бизнестэй болсон шиг хүн бүр хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал оросын олигархууд эрдэс баялгын маань эзэн болно. Тэдний хаяа чулуудсан хишиг өглөгийг монгол хүн горьдож амьдардаг болно. Жилийнх нь хишиг өглөгийг авах гэж хороо хорин дээрээ оочирлон нэгнээ дарж алах дөхөн гадаад эздийн доромж инээдийг хүргэдэг болно. Хүн бүр хишиг өглөг, нийгмийн халамж, сонгуулийн мөнгө, тахир татуугийн группээр гуйлгачин сэтгэхүйгээр амьдардаг болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг болно. Буруу зүйлийг эсэргүүцэж жагсдаг болно. Шүүх хуулийн өмнө ард иргэд ч дарга нар ч адилхан тэгш эрхтэй болно. Шүүх цагдаа шударга болно. Дарга нар даврахаа болино.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс үзэл бодлоо хэлэхээс улам айдаг болно. Буруугийн эсрэг жагсахаас айдаг болно. Дахиад буудчихна гэж эцэг эх нь айдаг болно. Н.Энхбаярын хүмүүс ба үлдсэн бүх хүмүүс гэсэн ангилал бий болно. Төрийн алба, шүүх прокурор, хүчний байгууллага, хэвлэл мэдээлэл, эдийн засгийн салаа мөчир бүрт зөвхөн энхбаярын хүн бүх эрх, мөнгийг гартаа атгана. Бусад нь тэдэнд үйлчилж, сонгуулиар тэднийг сонгож байх үүрэгтэй болно. Н.Энхбаярын хүмүүст хууль үйлчлэхгүй болно. Н.Энхбаярын дараа энхбаярын хүн дараагийн ерөнхийлөгч болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс баярлана. Улаанбаатарчууд хэн ч дуудаагүй байхад Сүхбаатарын талбайдаа цуглан нэг нэгэндээ баяр хүргэж, төв гудамжаар залуус машины цонхоор цээж цухайлган төрийн далбаагаа өндөр мандуулан давхилдаж үүр цайтал баярлах болно. Монгол даяар хүмүүс өөрөө л ерөнхийлөгч болчихсон аятай баяр бахдал болон эрх чөлөөтэй хөөрцгөөнө. Маргааш өглөөний нарнаар хүмүүс цээж дүүрэн ялсан баяртайгаар сэрэх болно. 5 сарын 24-нд эрх чөлөөтэй хүмүүс баярлаасай. Хүмүүс айдсыг ялж эрх чөлөөг сонгоосой. Нээх сайхан уужуухан амьсгаа авахсан. Б.Болдсайхан эмч 2009-5-07

Сэтгэгдэлүүд:

1. erdene_ujin | 2009-05-13 13:37:31
ерөөлөөр болж цээжээ тэнийлгэх болтугай.
2. fabio (зочин) | 2009-05-13 13:39:07
ingej tuilshirch.... zaaval tsuun heden arduudaa hagalan butargah saihan l yum bh daa.. tegvel bi zugnuh uu? elbegee garval zasgiin gazryg shud zuusandaa zaaval unagaj (zasgiin gazar bish yumaa bayart us honzon sansandaa) tor hesegtee samuurch amidral ulam dordono.. elbegee yalagdval.. samuun shuud degdene.. ene buur belen bolchihson, dohio huleej baigaa gej gaduur mash ih tugshij yarij bn ene bol boloh bolomjtoi mash hetsuu prognoz.. elbegee enhiin tsagaan tagta abishee ho. zuga ahooj yavj 2 joloochoo... za bolnoo boliyooo... chinii ch minii ch bichsen yum saihan yum bisheeeeeee
3. Битмин | 2009-05-13 15:26:15
Малуудад хандаж хэлэх үг дуусахгүй юм даа.
Авилгачид өөрсдийгөө төр гээд нэрлэдэг болчиж.
Авилгачидтай тэмцэнэ гэхээр төр эргүүлэх гэж байна гэж улайм айм орилдог болж.
5-н хүн буудсанаа дарах гэж жолоочоо бас журмын нөхрөө алсан гэж ярьдаг болчиж.
Элбэгдоржийн нэрийг унагааж байвал Дэлхийд, НҮБ-д Монголын нэр унах хамаагүй болчиж.
Ингээд донгосохоор маниусыг итгэнэ гэвэл эндүүрч
4. onxruush (зочин) | 2009-05-13 15:28:06
za hen n ch yalsan bai SHUDRAGA SONGUULI boloosoi. Zugeer l sanalaa baigaagaar n tooloosoi. Bitgii luivardaj, bas money ogch sanal hudaldaj avaasai. Ard tumen ooriihooroo ogoosei, sanalaa bitgii HUDALDAASAI DA
5. Mongol ulsiin oyutan (зочин) | 2009-05-13 17:53:59
Deer bichsen unen shuudee, bid udur tutmiin ajil, hoolniihoo mungiig yaj oloh uu gej udur bolgon tolgoigoo gashilgaj, iim yaduu amidraltaidaa gutaj gunij, uilj, shanalj bdag bolhoor ard irged duugui bgaa yum, tedend zav bhgui bgaa yum.ted chine yarihgui l bgaa bolhoos bugd l aidas, zovlon zudguur, ajil hootsoldson ch butehgui avilgiin mungu bhgui, buh shatandaa hund surtal, yalgavarlan gaduurhalt ezegnetsen, ail ger bolgon heruultei buhimdaltai asuudaltai iim l bgaa shdee. ene chine zugeer l dundaj amidarltai humuus shuudee, harin hun amiinhaa 70% boloh yaduu humuusiin talaar helehed ch aimar.unuudur iim bhad Enhbayar yum hiisen gej helj bgaa humuus ta nar bid Enhbayaraas avilga avsaan gej bgaatai adil bna.Tegej uursdiiguu ilchleed bai ilchleed bai, Harin Elbegee yalaval /yalaval gej Enhbayar luivardahgui bol shdee, ternees ugaasaa yalna/ Ted setgeld bgaa, olon jil daramtluulsan ter amisgaagaa neg saihan gargah bolnoo. Minii ard tumen eruul enh, urt udaan az jargaltai amidrah boltugai..
6. Orgil | 2009-05-13 18:46:06
sauhan bichleg bn harin backround aa oorchilbol zugeer bn da...
7. dulduk | 2009-05-13 22:13:28
Shudarga l boloosoi...
8. boloroo (зочин) | 2009-05-14 13:37:21
ih zuv saihan bichjee....100% demjij baina bas taalagdlaa
9. bravo (зочин) | 2009-05-14 13:40:29
yasan surhii bichee ve...bid heseg humuustei sanal niilj baigaagiin huvid mash ih taalagdlaa...tusuulugduud l baigaa shu...aan tiim uurt chine tand bas amjilt husie
10. bravo (зочин) | 2009-05-14 13:41:57
ene har fonoo uurchilbul yamar ve? uurchilsun ni deer yum shig sanagdlaa
11. hero (зочин) | 2009-05-14 13:51:43
alin ch garsan adilhan malnuud ym hiine gej gonjiino joo bailgvi.
12. goddess (зочин) | 2009-05-14 21:34:46
elbegdorj yu hiij giiguulseng ni hel de???
enkhbayar hiisen tom 2 um 1000 zam ih uriin asuudal. elbegeed tiim hiisen um bna uu??? altan aramtai shil uurtuu hiilgej zuugeed tv geer gaihuulaad bsaniig l sanaj bna. uur yu ch bhgui shuu de. sain l bodoh ystoi tuulshrah herggui de
13. ttt (зочин) | 2009-05-14 22:22:41
hm ene 2 chin yag adulhan luivarchinguud hechneen jil toriin tolgoid 2-laa suuv. odoo tegeed ene ulsaa har. 2-laa yu ch hiihgyi ni oilgomjtoi. elbegdorj bsan-s barag tsaad tom bietei ni arai nydend toroh yumuu daa
14. zochin (зочин) | 2009-05-15 04:03:34
Elbegdorjiig yasan ch demjihgui ee. hudlaa yarihaas oor yumgui hooson tolgoi
15. mongol (зочин) | 2009-05-17 12:47:39
deerh bugd unen ug
16. Ankhaa (зочин) | 2009-05-19 09:27:40
GUTS ZA
17. odno (зочин) | 2009-05-19 09:37:07
Web site-ныхаа өнгийг солиооч ээ
18. Mr_AmRaa (зочин) | 2009-05-25 14:31:07
Elbegdorj erunhiilugch bolchihlooshtee
19. ~~ulaanaa** | 2009-05-28 21:57:55
Thh heleed yuhev..... Edo erunhiilugch boltson harin odoo hiihiin harie
20. sodgerel (зочин) | 2009-10-09 13:32:36
ЗОЛБИН ЗОРИГТ ЗАЙЛ!
21. sodgerel (зочин) | 2009-10-09 13:35:04
ЗОЛБИН ЗОРИГТ ЗАЙЛ!
22. sodgerel (зочин) | 2009-10-09 13:35:39
ЗОЛБИН ЗОРИГТ ЗАЙЛ!
23. sodgerel (зочин) | 2009-10-09 13:38:02
ЗЗЗ-ЗОЛБИН ЗОРИГТ ЗАЙЛСАН БАЙ ДАА!
24. hishig (зочин) | 2010-01-14 15:49:04
uhtelee ineelee
25. Ayush (зочин) | 2010-03-30 11:56:46
Erunhiilugchiin songuuliin surtchilgaa yumu 5 sard boloh yumuu Yag elbegdorjiin uuriinh ni ug helleg bn daa
26. DellaSTANTON (зочин) | 2010-05-15 02:09:03
The perfect release as this post can be included in dissertation or in the thesis writing to buy research papers on line from the paper writing service.
27. susan (зочин) | 2010-07-06 23:35:26
hoer mal yag adilhan haana bna tegeed ter boginohon Elbegdorjiin hiij baigaa yum ni...
28. article submission (зочин) | 2010-07-30 01:43:40
Did you try to make your note close to this topic really touristed with the support of the submit article service? If not, I would advice to notice the article submission packages! I hope that the suggestion would help!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.