Даваа, 1 сар 24, 2022
Нүүр хуудас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Улс орны сайн сайхны төлөө, залуу хойчдоо сайхан ирээдүйг үлдээхийн төлөө...

У.Хүрэлсүх: Улс орны сайн сайхны төлөө, залуу хойчдоо сайхан ирээдүйг үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэх болно.Монголынхоо ард түмэнд баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, дүн мэдээг нэгтгэж байна. Урьдчилсан дүн мэдээгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх саналын тоогоороо тэргүүлж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссантай холбоотойгоор Монгол Ардын Намаас мэдээлэл хийж, У.Хүрэлсүх талархал илэрхийллээ

.Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 60 орчим хувь нь оролцсон байна. Би 65 орчим хувиар ялалт байгуулж байна. Монголын ард түмэндээ баярлаж байна. Энэ бол маш том хариуцлага. Эхлүүлсэн ажлаа дуусгах, Монгол ард түмэн Монголын төрийг тогтвортой ажиллуулах, эхлүүлсэн ажлуудаа дуусгах итгэлийг хүлээлгэж байна. Би хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орны сайн сайхны төлөө, залуу хойчдоо сайхан ирээдүйг үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэх болно.” гэв.

- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй