Баасан, 9 сар 24, 2021
Нүүр хуудас COVID19 Д.Сумъяабазар: Сангийн Яамныхан өөрсдийнх нь хамаарал бүхий компани шалгарч байж л санхүү,...

Д.Сумъяабазар: Сангийн Яамныхан өөрсдийнх нь хамаарал бүхий компани шалгарч байж л санхүү, мөнгөний дур тавилт хийх гээд байна.

Нийслэлийн тээврийн асуудлаар хотын захирагч Сумъяабазар цочмог мэдэгдэл хийлээ. Арга ч үгүй биз оюутан залуус, хичээл эхлээд нийтийн тээврийн ачаалал эрс ихслээ. Түгржрэл хэрээс хэтэрлээ. Хотын нийтийн тээвэр элгээрээ хэвтчихсэн, автобуснуудынх нь 80 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчихсэн гэж өчнөөн л ярилаа. Хотын түгжрэлийг шийдэх нэг гарц нь нийтийн тээврээр зорчих. Автобус нь тухтай, хүрэлцээтэй байвал хэн ч хувийн машинаараа зам дээр түгжрээд хэдэн цаг явахыг хүсэхгүй. Нийслэлийн Автобус парк шинэчлэлийн асуудлаар Хотын дарга Сумъяабазар ноцтой мэдэгдэл хийлээ. 

Тэрээр: “Нийтийн тээврийн 30 автобусны тендер зарлаж, 1 компани шалгараад Сангийн яам руу явуулсан. Шалгарсан компанийг шууд үгүйсгэж байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй.  Нэр цохож хэлье Сангийн Яамны ТНБДарга С.Наранцогт 4 дахь компанийг шалгаруул, эс тэгвэл АТГ-д өгнө гэж мэдэгдсэн. Хэрэглээний хугцацаа хэтэрсэн энэ мэт автобус шатвал Наранцогт хариуцах уу?. Сангийн Яам хариуцлага хүлээх үү. Яг энэ ажилд садаа болдог, шуналтангууд, гай нар, эрх мэдэлд дулдуйдагч нар болих хэрэгтэй.

Ахиад ашиглалтын хугацаа дууссан 400-500 автобус орж ирнэ. Ахиад 10 дахин их шунал орж ирэх байна.  Нийслэлийн удирдлагууд нь тендер явуулдаггүй юм шиг ойлгож болохгүй. Манай нийслэлийнхэн энэ асуудал дээр ямар ч хамаарал байхгүй. Ялангуяа Сангийн яамны ТНБДарга Наранцогт хариуцах уу? Цаад санаа нь. Хотын тулгамдсан асуудал тэдэнд палий ч байхгүй. Энэ бүх асуудлын хариуцлагыг Сангийн Яамныхан үүрнэ шүү. Дараа нь нийслэлийн удирдлагын багт бүх буруу нь буудаг. Бүр болохгүй бол Үндэнсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулдаг ч юм билүү яадаг юм. Арай дэндлээ.

- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй