Баасан, 9 сар 24, 2021
Нүүр хуудас Засгийн газар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв.

Тэрбээр цар тахал, цас зуд нүүрлэсэн амаргүй цаг үеийг даван туулах, шийдлээ хүлээсэн томоохон асуудлуудыг хугацаа алдалгүй, амжилттай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглээд, шударга ёс, хуулийн засаглал тогтоох, ард түмнээ дээдэлж, улсынхаа нийгэм, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх эрхэм хэрэгтээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхахад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцав.

- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй