Мягмар, 10 сар 26, 2021
Нүүр хуудас COVID19 Л.Оюун-Эрдэнэ: Айл өрхүүдийг GPS-ийн кодтой болгох хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Айл өрхүүдийг GPS-ийн кодтой болгох хэрэгтэй

GPS нэвтрүүлж түргэн тусламж, цагдаагийн ажлыг хөнгөвчлөн хэрэгтэй. Айл, өрхүүдийг GPS-ийн кодтой болгомоор байна гэж Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрээр өнөөдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байгаа ба “Бүх машинуудын бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. Төрийн алба хаагчид бүгд машинаар ирж байгааг зохицуулж автобусаар татан авалт хийдэг байх хэрэгтэй” гэв.

Нийтийн тээврийн парк шинэчлэлт, түгжрэлийг бууруулах тухай 30 хоногийн дотор шийдэл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулахыг Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй