Баасан, 12 сар 3, 2021
Нүүр хуудас COVID19 Өнөөдөр дархлаажуулалтын 29 цэг ажиллана

Өнөөдөр дархлаажуулалтын 29 цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 29 цэгт 40 багийн 227 эмч, ажилтан ажиллаж, 3,932 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 100, II тунд 367, нэмэлт сэргээх тунд 1518, нийт 1985 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Мөн 2,889 жирэмсэн эх, 12-15 насны 66,207, 16-17 насны 26,099 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

1
2
3
4
5
6

- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй