Баасан, 12 сар 3, 2021
Нүүр хуудас COVID19 Замын-Үүд: 1.7 сая амны хаалт, 30 мянган нэг удаагийн үзлэгийн бээлий зэргийг...

Замын-Үүд: 1.7 сая амны хаалт, 30 мянган нэг удаагийн үзлэгийн бээлий зэргийг улсын орлого болгожээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан дараах эд зүйлийг хураан авчээ.

-амны хаалт 1.706.000 ширхэг,

-ковидын түргэвчилсэн оношлуур 2000 ширхэг,

-1 удаагийн үзлэгийн бээлий 30.000 хос,

-1 удаагийн халад 97 хайрцаг.

Эдгээр барааг Монгол улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалт, 9.3 дах заалтуудыг тус тус зөрчин эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй, эрх бүхий байгууллагаас олгосон чанарын сертификат болон бусад дагалдах баримт бичиггүйгээр нуун дарагдуулан оруулж ирсэн байна.

Хилийн мэргэжлийн хяналтын алба Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу холбогдох арга хэмжээг авч, стандартын шаардлага хангасан эсэхийг лабораторийн шинжилгээнд хамруулан, шаардлага хангасан тул хураах акт үйлдэн хурааж, улсын орлого болгожээ.

242228970_563415431445751_6335288038435057892_n-300x200 Замын-Үүд: 1.7 сая амны хаалт, 30 мянган нэг удаагийн үзлэгийн бээлий зэргийг улсын орлого болгожээ
- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй