Баасан, 12 сар 3, 2021
Нүүр хуудас НИЙГЭМ Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн тахианы махан таташ 10 тонныг устгажээ

Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн тахианы махан таташ 10 тонныг устгажээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн тахианы махан таташ 10 тонныг устгалд оруулжээ.

Эдгээр хүнсийг Монгол Улсын “Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр хяналт шалгалтын тухай” хуулийн 9-р зүйлийн 9.1.1 дэх заалт, 10-р зүйлийн 10.1.2 дахь заалт, 29-р зүйлийн 29.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж импортын мэдэгдэлгүй оруулж ирсэн нь хяналт шалгалтаар илэрсэн байна.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, барааг Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлийн шийдвэрийн дагуу устгалд оруулсан аж.

- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй