Даваа, 1 сар 24, 2022
Нүүр хуудас COVID19 "ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ...

“ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-Т ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ОНЦЛОХ 8 ИШЛЭЛ


1.
      Эрүүл мэндийн яам цаашид Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан эх хүүхдийн эндэгдлийн хөгжингүй орны төвшинд хүргэж бууруулах зорилготойгоор бодлого шийдвэрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ялангуяа эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж төрөлжсөн мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эх барих хүүхдийн салбар шинжлэх ухааныг өргөжүүлэн нотолгоонд суурилсан АУ-ныг хөгжүүлэн эмчилгээ оношилгооны шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэн нутагшуулахаар ажиллаж байна.
2.      Жирэмсний хавсарсан эмгэгтэй эмэгтэйчүүдийг цаг алдалгүй эмчлэх, төрөх насны эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгийг жирэмслэхээс нь өмнө оншилох, эрт илрүүлгийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд хийснээр жирэмсний тээлтийн хугацаанд төрөх явцад болон төрсний дараах үед үүсэх эрсдэл хүндрэл эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.
3.      Монгол Улсын засгийн газар эх хүүхдийн тусламж үйлчилгээнд зориулж 2021 онд улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 964,2 сая төгрөгийн барилгын засвар 33,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж санхүүжилтийг цаашид тогтвортой нэмэгдүүлэх хэрэгцээ байсаар байна. 2022 оны төсөвт бид нар эх хүүхдийн ЭХЭМҮТ болон Улсын хүрээ амаржих газруудад иж бүрэн засвар өргөтгөлийн ажлууд хийсэн.
4.      Эрүүл мэндийн яам эх хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор 2020 онд Эх барих эмэгтэйчүүд хүүхдийн судлалаар 79 эмч төгсгөснөөс 61 эмчийн сургалтын төлбөрийг төрийн сангаас даасан. Мөн эх барих эмэгтэйчүүд судлал хүүхэд нярайн тусламж үйлчилгээний шинэ технологитой танилцаж туршлага судлах зорилгоор БНХАУ, Солонгос, Орос, Тайланд, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сургалтад хамруулж мэргэжил дээшлүүлсэн.
5.      Эх барихын тусламж үйлчилгээний чанар сайжирснаар эх нярайн өвчлөл эндэгдэл буурч дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2030 Алсын хараа 2050 зорилтод хүрэх томоохон алхам болно. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар хүртээмж эх хүүхдийн эндэгдэлд гол нөлөө үзүүлдэг хэдий ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол нийгэм эдийн засгийн хүчин зүйлс салбар дундын хамтын ажиллагаа бодлого боловсруулагч шийдвэр гаргагч нарын манлайлал оролцоо нэн чухал.
6.      Эрт илрүүлгийг 2022 оны 1 сарын 1-нээс эхлэн нийт хүн амаа эрт илрүүлэгт хамруулах зорилтыг тавьж эрүүл мэндийн яам бодлогын төвшинд зарим ажлын хэсгийг гаргаж бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ийм төлөвлөгөөг хийгээд явж байна. Энд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд болон  жирэмсэн эхчүүдэд ямар урьдчилан сэргийлэх үзлэг эрүүл мэндийн даатгалтай холбоотойгоор ажлын хэсэг гаран ажиллаж байна.
7.      Сум тосгоноос аймаг руу шилжүүлэх нь төрөхөд бодит эерэг нөлөөг үзүүлдэг. Ялангуяа анхан төрөгч болон эрсдэлд төрөлтэй жирэмсэн эхчүүдийг аймаг болон нийслэлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгрүү шилжүүлж ажиллаж төрөлтийг дэмжин ажиллаж төрүүлдэг. Үүнд тодорхой үр дүнгүүд эхийн эндэгдлийн тал дээр тодорхой эерэг нөлөөнүүд гарсан.
8.      Аймгийн нэгдсэн эмнэлэг болгонд төрөх тасгийн дэргэд эхийн амрах байр гэж байдаг. Энэ амрах байрууд дээр бид нар очиж ажиллаж орон нутагт очиж ажиллаж үзсэн. Тохижилт зарим нэг тоног төхөөрөмжийн тал дээр хангалт хийх сайжруулах талын ажлууд байсан үүнд ЭМЯ шат дараалалтайгаар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллана.  

- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй

<