Мягмар, 10 сар 26, 2021
Нүүр хуудас COVID19 "Хязгаарлагдаагүй салбарын ажилтнууд ажлын үнэмлэх, тодорхойлолтын хамт хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болно"

“Хязгаарлагдаагүй салбарын ажилтнууд ажлын үнэмлэх, тодорхойлолтын хамт хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болно”

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд нэр бүхий 14 салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Эдгээр салбарын ажилтнууд хувийн машинаараа зорчиж болох эсэх талаар УОК-оос тодрууллаа.

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хатуу хөл хорионы хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 14 салбарын дөрөв нь хувийн хэвшилд хамааралтай. Эдгээр байгууллагын ажилтанд 10-15 хувийн квот тогтоон, хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ явах ёстой. Гэхдээ хувийн машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх ажилтны тоо нь байгууллагын нийт ажилтны 15 хувиас хэтэрч болохгүй” гэлээ.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 салбар

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /”УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, “Биокомбинат” ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулга
- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй