Мягмар, 10 сар 26, 2021
Нүүр хуудас Халуун сэдэв ТӨРИЙН БАНКНЫ БҮХ ГҮЙЛГЭЭ 03-Р САРЫН 27-НЫ 00:00 ЦАГААС 28-НЫ 12:00 ЦАГ...

ТӨРИЙН БАНКНЫ БҮХ ГҮЙЛГЭЭ 03-Р САРЫН 27-НЫ 00:00 ЦАГААС 28-НЫ 12:00 ЦАГ ХҮРТЭЛ ТҮР ЗОГСОНО

Төрийн банк нь технологийн шинэчлэлт хийж байгаа тул өнөөдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагийн хүртэл /36 цаг хүртэлх хугацаанд/ Төрийн банкны цахим банк, АТМ, салбар нэгжүүд ажиллахгүй болохыг анхааруулж байна.

Технологийн шинэчлэлт хийгдсэнээр харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, дансны дугаарлалт олон улсын нэгдсэн дугаарлалт/IBAN/-д шилжих бөгөөд цаашид системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлэх юм.

Иймд эрхэм харилцагч та бүхэн тус хугацаанд буюу энэ амралтын өдрүүдэд хийгдэх гүйлгээгээ урьдчилан төлөвлөхийг хүсье!

- Реклам -

Ирэл ихтэй

Сэтгэгдэл ихтэй