3-р сар 29, 2024

ШАР МЭДЭЭ : YELLOW NEWS

МЭДЭЭ МЭДЭЭЛЛЛИЙН САЙТ

МИАТ ТӨХК ХОНКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭ СЭРГЭЭЛЭЭ

МИАТ ТӨХК дэлхий нийтийг хамарсан Ковид-19 вирусын тархалтын улмаас 2020 оны 2-р сарын 15-ны өдрөөс эхлэн цуцлагдаад байсан Хонконг чиглэлийн нислэгээ дахин эхлүүллээ.

Хонконг чиглэлийн нислэг 11-р сарын 4-ний өдрөөс эхлэн долоо хоногийн бүрийн Баасан гарагт үйлдэгдэнэ. 

Зорчигч Та Хонконг руу нэвтрэхдээ дараах шаардлагыг хангана.

– Вакцины бүрэнд тунд хамрагдсан англи эсвэл хятад хэл дээр гэрчилгээтэй байх.

– Сүүлийн 24 цаг доторх Ковид-19-ийн түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байх.

– 2 талын тасалбартай байх эсвэл цааш дамжин нисэх тасалбартай байх. (Хонконгийн оршин суух эрхтэй, болон Хонконг иргэдэд хамаарахгүй)

– Хонконгоор дамжин БНХАУ-руу нисэхийг Хонконг ОУНБ-аас хориглосон. (Хонконгд нэвтэрснээс хойш 3 хоногийн дараа БНХАУ руу зорчих эрх нээгдэнэ.

– Эрүүл мэндийн цахим хуудас бөглөж ногоон өнгөтэй QR кодтой байх ба дараах холбоосоор орж бөглөнө. https://www.chp.gov.hk/hdf/

Хонконгд нэвтэрсний дараа:

– Хонконг нь ковид-19-н журам хэрэгжиж байгаа бөгөөд тус журмын шаардлагыг зөөлрүүлж ирж буй зорчигчид тусгаарлагдах шаардлагагүй болсон. Хонконгд ирсэн зорчигч нар 3 хоног өөрийгөө ажиглаж хоолны газар, саун, фитнесс гэх зэрэг газруудаар орох хориотой. Харин дэлгүүр, нийтийн тээвэр, үзвэрийн газар гэх мэт бусад үйлчилгээ нээлттэй.

– Хонконг ОУНБ-д ирсэн бүх зорчигчдоос үнэ төлбөргүй ковид-19 вирусын PCR шинжилгээ авна. Дараа нь 2, 4, 6 дахь өдрүүдэд мөн PCR шинжилгээг өгнө. Шинжилгээний цагийг https://booking.communitytest.gov.hk/form/index.jsp хуудсаар орж бүртгүүлнэ.

– Мөн ирсэн өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд өдөр бүр Ковид-19 вирусын түргэвчилсэн шинжилгээг өөрөө хийж зургийг https://nhqsdata.hqss.ogcio.gov.hk/ibt/#/login хуудсаар орж илгээнэ.

ХОНКОНГИЙН ХИЛИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ПОСТ ДЭЭР АНХААРАХ ЗҮЙЛС (Immigration)

Хонконг руу нэвтрэх хяналт шалгалт өндөр байгаа тул хилийн шалган нэвтрүүлэх постын ажилтан таны:

– Аяллын зорилго,

– Аяллын хөтөлбөр,

– Хонконгд байх хугацаанд байрлах хаяг – гэр бүлийн гишүүн болон найз нөхдийн гэрт бол тус хүний утас, овог нэр, Буудалд байрлах бол буудлын баталгаажсан захиалгын хуудас,

– Буцах болон цааш дамжин нисэх тасалбар,

– Хонконгд байх хугацаандаа санхүүгийн хангалттай чадавхтай эсэх зэргийг асуух магадлалтай болохыг анхаарна уу.