Газрын наймаагаар баяжсан гэх Ш.Насандулам гэж хэн бэ?

Газрын наймаагаар баяжсан гэх Ш.Насандулам гэж хэн бэ?

Булганы МАН-ын хурлын талаар бичигджээ. Тэнд МАН-ын дарга болох магадлал хамгийн бага гэж дурдагдсан Сэлэнгэ сумын Засаг дарга асан Шурагийн Насандулам гэж хэн бэ? Өөрөө ч, өрөөлийн явуулгаар ч уг нь Ш.Насандулам бэлчээр жижигхэн гар биш. Сэлэнгэ сумын Засаг даргаар байхдаа аж ахуйн нэгжүүдэд газар зарж ихээхэн хөрөнгөжсөн гэгддэг. Тэрхүү хөрөнгө санхүүгээрээ хүүхдүүдээ бүгдийг Америк гаргасан. Одоо өөрөө л хойноос нь очих дутуу. Тэгээд явахын хооронд яаж зүгээр суух уу? Өөрийгөө уядаг морь гэгчээр улстөрдөө, түүгээр дамжуулж мөнгө ашиг хонжоо олдог ажилдаа хорхойсоод яваа гэхэд болно. Тэрхүү хорхой, гижиг нь уугуул намдаа хор тарих гээд байна гэж Булганыхан ярьж байгаад хамаг асуудал байна. Нэгдүгээрт, Ш.Насандулам Булганы намд нэр хүндгүй байгаа. Тэгээд 2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтэд МАН-ын Бага хурлын заалнаас өөрийгөө нэр дэвшүүлж жаахан анхааралд орж ирсэн. Орон нутгийн сонгуульд сумаа ялагдуулаад, хаяж зугтаад хотод суурьшчихсан. Хоёрдугаарт, одоо болох гэж байгаа Булганы МАН-ын хуралд Ш.Насандулам ямар зорилготой нэрээ дэвшүүлсэн буюу алсын атгаг сонирхол нь тун сонин.

"Монгол хатад гэрэлтүүлэхүй” ТББ-ыг Ш.Насандулам найзуудын хамт хөтөлж явуулдаг. Энэ байгууллагаар хувь, хувьсгалаа базаж явдаг авгайчуудын нэг нь Булганы Засаг Б.Ариун-Эрдэнийн Тамираа найзын ээж буюу АН-аас НИТХ-д суугаа Д.Оюунбилэг. Засаг бөхийн найз волейболчин Тамираа буюу Д.Оюунбилэгийн хүү Дамбын Хишигээтэй нийлж барилга барьж байгаа. АН-ын Засаг дарга найздаа болон МАН-ын Дамбын Хишигээд барилгын ажил өгсөн төдийгүй ээжийг нь дэргэдээ Нийгмийн бодлогын хэлтсийн даргаараа ажиллуулдаг. Ямар ч бага мөнгөнийх байсан барилга барих ажил дээр хамтарна гэдэг тэднийг юу юунаас илүү холбогдож, хэлхэлдэж, эрх ашигаа нийлүүлэх том шалтгаан. Тэр нь, Б.Ариун-Эрдэнийг Засаг даргаар нь үлдээх буюу Булганы МАН нонж дорой байгаад зогсохгүй Тамираа найзын нь дэмжлэг болж багана мэт түших явдал. Уг нь, энэ хавар Булганы НИТХ буюу АН санал оруулж Б.Ариун-Эрдэнийг авч хаях гээд байгаа.

Энэ хүнд үед Тамирын ээж болон ээжийн нь найз МАН-ыг атгасан байвал Б.Ариун-Эрдэнэ үлдэх магадлал тун өндөр болохоор. Ш.Насанулам нөгөө талаараа НИТХ-ын дарга Эрдэнэбаттай ч хувийн харилцаа холбоо гүнзгий, салж хагацдаггүй найзууд. Ш.Насандулам угаасаа хөрөнгө чинээтэй, бизнесмэнүүдтэй найзалж, нутаг орноо худалдаж өөрийгөө, улстөрөө санхүүжүүлж ирсэн гэгдэж Булганыхан өдгөө дургүй байгаа. Наймдугаар анги төгсөөгүй Эрдэнэбат угийн бизнес ихтэй, түүгээр дулдуйдаж Булганыг нэг удаа засаглаж амжсан гэхээр тэд найз биш гэх үндэсгүй байгаа биз дээ. Ингээд яаж ч байсан Ш.Насандулам Булганы МАН-ыг авбал АН-ын талд ажиллах гээд байна. Өнгөн дээрээ Ш.Насандулам боловч түүнийг зүтгүүлж байгаа Д.Хишигжаргал буюу Дамбын Хишгээ барилгын ажилаа сайн сайхан дуусгахын тулд Б.Ариун-Эрдэнэ Засаг даргыг хэвээр үлдээх эрх ашигтай. Тогтмол улаан өнгөтэй анхдагчдын нутагт сүүлийн үед цэнхэрээр сүлэх болсон шалтгаан одоогийн МАН-ын бурхинуудтай нэн хамааралтай. Өтөлж хөгширсөн Ш.Насандулам эсвэл тожийсон бор хүүхэн булаацалдаж хэрэлдээд дэлхийгээр нэг шившиг болдог хоёр гишүүнтэй энэ намын хороог илбэн тохинуулах арга, чарга МАН-д байгаа эсэхийг харах үлдэж?

Шархүү