ИНЕГ-ЫН ДАРГААР С.МӨНХНАСАНГ ТОМИЛЖЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтныг томилох асуудлыг шийдвэрлэжээ.
Тодруулбал, ИНЕГ-ын даргаар С.Мөнхнасанг томилоод байна. Тэрбээр иргэний нисэхийн газарт 22 жил ажилласан. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томилоод байна.