Н.Батсуурь: Цагаан сарын барилдааныг маргаантай битгий болоосой гээд ухамсраараа бөхчүүдтэйгээ хамт жагсаж гарсангүй

Н.Батсуурь: Цагаан сарын барилдааныг маргаантай битгий болоосой гээд ухамсраараа бөхчүүдтэйгээ хамт жагсаж гарсангүй

Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Бөхийн өргөөнд эхэллээ.

МҮБХ-ноос улсын даян аварга Н.Батсуурийг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ёс зүйн зөрчил гаргаж нийтийн өмчид халдсан бөгөөд барилдааныг зохион байгуулах боломжгүй болгосон тул сар шинийн барилдаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байна. 

Энэ талаар Н.Батсуурь mass.mn сайтад өгсөн мэдээлэлдээ “Монгол Улсад хууль үйлчлэхээ больсон юм байна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл хамгийн их хөндөгддөг болчихсон юм байна. Миний хувьд барилдъя гэсэн бодолтой ирсэн байсан. Цагаан сарын барилдааныг маргаантай битгий болоосой гэдэг үүднээс ухамсраараа бөхчүүдтэйгээ хамт жагсаж гарсангүй” хэмээв.