"Сахал" Эрдэнэбилэгийн дараа МАН-ын хунтайж нарын хөрөнгийг хураах уу?

"Сахал" Эрдэнэбилэгийн дараа МАН-ын хунтайж нарын хөрөнгийг хураах уу?

Эрх баригчдын гадаад бодлогын идэвхигүй байдал, хоёр хөршийнхөө албан бус хоригоос гарч чадахгүй эдийн засгаа элгээр нь хэвтүүлж буй МАН-ынхан иргэдийн дургүйцлийг намжаахын тулд дотооддоо дайсан тодруулах аянд мордоод  удаж буй. Ялангуяа шинэ үеийнхэнд таалагдахгүй байгаа нь цаашид удаан засаглахад гол өрсөлдөгч АН-аас ч илүү эрсдэл учруулна гэж намын цагаан байрандаа шивнэлдсэн тухай яриа сэтгүүлчдийн дунд түгэх боллоо.  Мөн удаа дараа намынхаа захиалгаар хийсэн судалгаагаар олон нийтийн хамгийн их дургүйцэж буй топ гурван сэдэв нь эдийн засаг хүндэрсэн, шударга ёс алдагдсан, орлого багассан гэж гарсан байна.

Нэгэнт гадаад бодлогодоо идэвхитэй байж чадахгүй байгаа, хил хаалттай зэргээс үүдэн эрх баригч МАН ын пр чид нэгэн нууц сцени гаргасан нь олигархиудын хөрөнгийг дахин хуваарилж ард түмний нэрээр төрд “хураан” авч үрэлгэн төсвөө нөхөх мэргэн арга олсон аж. Олох ч юу байхав дээ, социалист үзэл санаа нэгт Венесуэлийн ах дүү намаас суралцсан хэрэг. Анх Жэнкогийн “30 гэр бүл” гэсэн үлгэр иргэдэд ихэд таалагдсаныг мэдэрсэн тэд нийт хоёр үе шаттайгаар үндэсний капиталистуудын хөрөнгө хураах түүхэн ажиллагааг П.Цэдэнбалаас хойш хийх аж.

Эхний шатанд хөгжлийн банкны зээлээ төлөөгүй гэх шалтгаанаар сахал Эрдэнэбилэгийн хөрөнгийг хурааж эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр, Хөтлийн цемэнт, Дархан төмөрлөгийн үйлдвэр зэргийг өнгөрсөн өдрүүдэд хурааж дууслаа. Хөтлийн цементийн үйлдвэрийг төрөөс хариуцсан гэх эдийн засагч Л.Наранбаатрыг удахгүй дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ерөнхий сайд томилж шилжүүлэхээр сэм тохирчээ. Ийн тохирсон тул Л.Наранбаатарыг дэмжээрэй гэсэн чиглэлийг эрх баригч намын цагаан байрны зүгээс сошл тролл багууддаа өгсөн байна. Учир нь Л.Наранбаатар нь 2024 оны парламэнтийн сонгуульд МАН-аас нэр дэвших ёстой гэсэн зөвшөөрлийг генесек Д.Амарбаясгалан өгсөн сурагтай.  Хариуд нь Л.Наранбаатар Хөгжлийн банкны 700 орчим тэрбум төгрөгийг зээлээд алга болгосон төрийн өмчит компаниудын тухай иргэдэд асуух зав өгөхгүй сахал Эрдэнэбилэгийг сошл хэвлэлээр “нүдэх" ам өгчээ.

Харин хоёр дахь шатаа  зургадугаар сарын халуун өдрүүдэд эхлүүлэх бөгөөд төрөөс төрсөн намынхаа тэрбумтануудийн хөрөнгө уруу орно. Намын удирдлагаа муу ажиллаж байна соль гэж ил далд шүүмжлэх шаардах хатгах хунтайж нарын бүлэглэлээс Номтоо эхлэж туг тахих бөгөөд компанийг нь төр хураахаар тохирчээ. Түүний араас Сү.Батболдод сануулга болгож Чингис зочид буудлыг нь хураах бол О.Содбилэгээс шатахуун өсгөсөн хэргээр НИК ийг булаан авах тухай  хөндөгдөж байгаа аж. Мэдээж үүнд алга ташин угтах нийгмийн уур амьсгал хангалттай бүрдсэн тул шударга ёс тогтоосон, ард түмэнд баялагыг нь буцаан олгосон гэх том мессежэтэйгээр 2024 оны сонгуульд орох стратеги нэгэнт боловсрогджээ. Харин үүний өртөгийг хэн төлөх бол гэдэг асуулт л түүхэнд илүү ач холбогдолтой байх болов уу. Хятад маягийн төрийн капитализм айсуй.