Сошиал "ОД"-ууд нэгдэж сонирхолтой лекц унших гэнэ

Сошиал "ОД"-ууд нэгдэж сонирхолтой лекц унших гэнэ

Цахим орчинд "Эхлэл"-ийн Батзаяа, "Амжилт"-ын Шижир гэхээр мэдэхгүй хүн үгүй болжээ. Учир нь тэд технлогийн дэвшил, олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрсдийн бизнесээ олонд маш амжилттай таниулж чадсан учраас одоо тэднийг олон нийт "SOCIAL STAR"  гэж хүртэл нэрлэх болсон байна.

“Амжилт” группийн үүсгэн байгуулагч Ж.Шижир, Эхлэл компанийн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа нар өөрсдийн компаниудын шилдэг CEO нарын хамтаар “Амжилтаа Эхлүүл” лекцийг 4-р сарын 30-ний өдөр UB PLACE-ийн концертын их танхимд 12:00 цагаас тавих гэж байна.

Орчин үеийн компаний цоо шинэ соёлыг түгээгч, богино хугацаанд шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадсан шилдэг CEO нар нэгдэж залуус та бүхэнд туршлагаасаа хуваалцахаар бэлтгэж байна. Мөрөөдлөө бодит болгоход эхлэл хамгийн чухал “Амжилтаа Эхлүүл” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус лекцэд хүрэлцэн ирснээр залуус та бүхэн олон сонирхолтой илтгэлүүдийг сонсож тархиа цэнэглэн шилдэг амжилттай яваа CEO-нарын үнэтэй зөвлөгөөг авах юм. Мөн Эхлэл болон Амжилт группийн охин компаниудын гарын бэлгүүдийг лекцэнд ирсэн хүн бүрт бэлэглэх болно.

Бидний лекцэнд хүрэлцэн ирснээр та бүхэн юу мэдэж авах вэ?
– Бизнест алсын хараа яагаад чухал байдаг вэ?
– Хурдан суралцдаг супер тархи хэрхэн бэлдэх вэ?
– Эмэгтэй CEO нарт тулгардаг бэрхшээл түүнийг хэрхэн даван туулах вэ?
– Богино хугацааны сургалтаар хэрхэн чадварлаг мэргэжилтэн болох вэ?
– NFT төслөөс хэрхэн хөрөнгө босгох вэ?
– Гадаадад суралцахын давуу тал, хэрхэн тэтгэлэгт хамрагдах вэ?
– Амжилттай хүний баримталдаг энгийн зарчмууд юу вэ?
– Койн бидний ирээдүйд яагаад чухал вэ?
– Ур чадварыг ургуулж болдог
– Мөрөөдлийг бодит болгосон нь зэрэг сонирхолтой сэдвүүдээр таны тархийг цэнэглэж үр дүнтэй, үнэн бодитой мэдээллийг хуваалцах болно.
Тасалбарыг ticket.mn-ээр захиалах  болон 8888-3990 дугаараар холбогдон авах боломжтой