Берлины Олимпын уралдаан тэмцээний үеэр буюу 2023 оны 6 сарын 18-нд Дэлхийн Тусгай Олимп “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулж, энэхүү эвслийг үүсгэн байгуулагч 4 тивийн 14 орны нэгээр Монгол Улс нэрлэгдлээ.
Дэлхийн Тусгай Олимпын тэргүүн Тим Шрайвер удирдсан “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулах дугуй ширээний уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцлоо. Эвслийн зорилго нь дэлхий даяар 150 мянган сургуулиар дамжуулан 2 сая оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдэд хүртээмжтэй боловсролыг олгох, боловсролын системд реформ хийх ажлыг эрчимжүүлэх юм.
Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийн 43 хувь сургуулиас завсардсан, 49 хувь нь хэзээ ч сургуульд явж үзээгүй, 42 хувь нь уншиж бичих, дөрвөн аргын тоо бодож чадахгүй, энгийн хүүхдүүдтэй харьцуулбал хоёроос гурав дахин бусдад дээрэлхүүлж, гадуурхагддаг юм байна. Ялангуяа ковидоос хойш энэ ялгаа улам ихэсжээ. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд бусадтай харьцуулбал ковидын халдвар авах магадлал 3 дахин, нас барах магадлал нь 6 дахин өндөр байна.
Ийм учраас Тусгай Олимп өнөөдрийг хүртэл дэлхийн 148 орны 30 мянган сургуульд амжилттай хэрэгжүүлж буй хүртээмжтэй боловсролын хөтөлбөрөө өргөтгөж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлж, утгаар нь Хүмүүнлэгийн Хувьсгал хийхэд Монгол Улс манлайлан оролцож байна.
Бусад мэдээнүүд
Орон сууцанд гал гарч, долоон хүн амь насаа алдсаны дөрөв нь хүүхэд байна
С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ
12-р сард хайртай хүнтэйгээ “хамтдаа жаргалтай” байх хамгийн гоё 5 санаа